Back

★ Нийгэм соёлын антропологи



                                               

Шашны антропологи

Нийгэм-соёлын антропологийн ерөнхий дөрвөн том салбарын нэг болох шашны антропологи гэдэг нь аливаа шашин, шүтлэг бишрэлийн хэлбэр, шашны байгууллагууд, түүний харилцаа холбоог тухайн болон бусад нийгмийн байгуулал, бүтэцтэй харьцуулан соёл дамнасан судалгаа хийдэг гэж болно. Энгийн үгээр бол хүний нийгэм соёл гэдэг нь бие биенээс нь салгаж тасдаж аваад судлаад байдаг бүрэлдэхүүн хэсгүүдтэй бус харин ч бие биеэтэй нь нягт уялдаа холбоотой авч судлах ёстой бүтэцүүдтэй байдаг. Ийм тул шашны антропологи нь аль нэг нийгмийн шашинг судлахдаа уг нийгмийнх нь бусад хэсгүүдтэй ч харьцуулан судалда ...

                                     

★ Нийгэм соёлын антропологи

Нийгэм-соёлын антропологи нь хүний нийгэм, соёлын олон янз байдлыг бүх талаас нь, угсаатны зүйн буюу тодорхой нэгэн нийгэм соёлыг судлаач биечлэн судлах, угсаатны судлал буюу судлаач хэд хэдэн соёлыг харьцуулан судлах замаар судалдаг нийгэм хүмүүнлэгийн ухаан юм.

Нийгэм-соёлын антропологи нь гэр бүл, ураг төрөл, улс төр, эдийн засаг, урлаг, шашин шүтлэг гэх мэт хүний амьдралын бүхий л талыг хоорондын уялдаа холбоонд нь судалдаг хамрангуй ухаан юм. Ингэхдээ аливаа нийгэм, соёлыг зөвхөн судлаачын нүдээр буюу гаднаас нь төдийгүй тухайн соёлын төлөөлөгчдийн нүдээр буюу дотроос нь ойлгохыг хичээдэг. Үүний тулд судлаач урт хугацааны туршид судлаж байгаа нийгэм-соёлынхоо өдөр тутмын үйл ажиллагаанд уг соёлын төлөөлөгчидтэй зэрэгцэн оролцож, угсаатны зүйн төрөл бүрийн аргыг хэрэглэн судалгаагаа явуулдаг. Улмаар угсаатны зүйчдийн хийсэн эдгээр судалгаан дээр тулгуурлан соёл дамнасан, харьцуулсан онолын судалгааг угсаатны судлаачид явуулж байдаг билээ.

Нийгэм-соёлын антропологийг судалснаар хүний нийгэм соёл, тэдгээрийн олон янз байдлын тухай гүн гүнзгий мэдлэг эзэмшиж, өөр соёл, зан заншлыг ойлгодог, хүндэлдэг болох төдийгүй, өөр нийгэм соёлын хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, сэтгэх арга замд суралцсанаараа өөрийн уугуул соёлыг хөндлөнгийн нүдээр харах боломжтой болдог билээ. Товчхондоо, нийгэм соёлын антропологийн судалгаа хийнэ гэдэг нь бусдыг судлах төдийгүй бусдаас суралцана гэсэн хэрэг юм. Улам бүр глобальчлагдаж, нэг талаас өөр соёлын айлсан нэвчилцэж, нөгөө талаас уламжлалт болон орчин үеийн соёлын уламжлал сүлэлдэн холилдож, соёл хоорондын харилцаа эрчимжин, харилцан ойлголцол улам бүр чухалчлагдаж буй өнөө үед нийгэм-соёлын антропологийг судлах нь улам ч сонирхолтой болж байгаа төдийгүй чухал ач холбогдолтой юм.

Нийгэм-соёлын антропологчид нь их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, төрийн удирдлага, боловсрол, нийгмийн салбар, хүрээлэн байгаа орчин, олон улсын хөгжлийн байгууллага, төрийн бус байгууллага, бизнес, аялал жуулчлал зэрэг олон салбарт ажиллах боломжтой.

                                     
  • эхэн үеэс энэ санаа улам нарийвчлан салж нийгэм судлалаас гадна бас түүнтэй төстэй нийгэм - соёлын антропологи social - cultural anthropology этнологи
  • соёл судлал, антропологи ёсзүй, хэл шинжлэл зэрэг нийгмийн болон хүмүүнлэгийн шинжлэх ухаанууд тал бүрээс нь авч үзэж тайлбарладаг. Нийгэм гэсэн ойлголт
  • Нийгэм - соёлын антропологийн ерөнхий дөрвөн том салбарын нэг болох шашны антропологи гэдэг нь аливаа шашин, шүтлэг бишрэлийн хэлбэр, шашны байгууллагууд
  • Түүхийн гүн ухаан Нийгмийн шинжлэх ухаан Ethnology Антропологи Culturology Genetics Соёлын антропологи Denisova hominin Conversion table for Y chromosome
  • газар Бабачаногийн гэр бүлийн хувийн эзэмшил газар ордог ч Мексикийн Антропологи Түүх судлалын Үндэсний институтын хяналтан дор холбооны өмч хэлбэртэйгээр
                                     
  • ахуй, нийгэм соёлын асуудал Байгаль, түүхийн дурсгалт газар Палеолит Мойлтын ам sunnson.blogspot.com Чулуун зэвсгийн үеийн аж ахуй, нийгэм соёлын асуудал
  • олон тал дээр стратегийн нууцыг хадгалах нь чухал юм. Нууцыг хуваалцах антропологи Антропологийн нууцын солилцоонд эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй уламжлалт
  • санаачилсан 19 - 20 - р зууны археологичид энэхүү ангиллаа Антропологи археологийн хувьд соёлын онцлог шинжүүдийг гаргаж чадах гол ангилал гэдэгт итгэж

Users also searched:

нийгэм соёлын антропологи,

...

Encyclopedic dictionary

Translation
Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →