Back

★ Сэтгүүл зүй



                                               

Барууны сэтгүүл зүй

Барууны сэтгүүл зүй нь сэтгүүл зүйн соёлын хүрээнд хоточ нохойн үүргийг биелүүлдэг гэж үздэг. Хэвлэл мэдээллийн шударга байдал, мэдээллийн найдвартай байдал, бодит байдал, ёс зүйн зарчим, хэм хэмжээг баримтлах зэрэг нь барууны сэтгүүл зүйд өндөр ач холбогдолтой юм. Барууны сэтгүүл зүйд "хараат бус, бие даасан, тэнцвэртэй" зэрэг сэтгүүл зүйн зарчмыг баримталдаг. Барууны сэтгүүл зүйг хариуцлагатай сэтгүүл зүй ч гэж онолын хувьд авч үздэг. Хэрэглэгчид олон нийтийн юуг мэдэхийг хүсэх, мэдэх эрхэд маш хариуцлагатай хандаж баримтыг нягталж, олон талын эх сурвалжтай мэдээлдэг сэтгүүл зүй юм.

                                               

Иргэний сэтгүүл зүй

Иргэний сэтгүүл зүй. Амьдралдаа тохиолдсон чухал асуудлыг мэдээлэхэд идэвхтэй оролцдог сонгогчдын сэтгүүл зүйн үйл ажиллагааг иргэний сэтгүүл зүй гэж нэрлэдэг. Тиймээс түүнийг заримдаа олон нийтийн сэтгүүл зүй гэж нэрлэдэг тохиолдол ч бий." Иргэний сэтгүүл зүй” хэмээх нэр томъёо Барууны орнуудад өнгөрсөн зууны 60-аад оны үед анх орж ирсэн бөгөөд 90-ээд оноос сэтгүүл зүйн практикт нэвтэрсэн гэж үздэг. Олон нийтийн хэвлэлүүд нийтлэлийн бодлогоороо олон нийттэй хүчтэй холбогддог сонинуудын үйл ажиллагаанд нийгмийн идэвхтэй хэсэг түлхүү оролцож, иргэний чухал асуудлыг мэдээлэх болсноор иргэний ...

                                               

Иргэний сэтгүүл зүй (ном)

Иргэний сэтгүүл зүй”. Доктор Л. Норовсүрэн, сэтгүүл зүй судлаач Х. Энхтуяа нарын бичсэн энэ бүтээл нь иргэний сэтгүүл зүйн тухай ойлголт, үүсэл хөгжил," иргэний сэтгүүл зүй” ба" олон нийтийн сэтгүүл зүй”, уламжлалт сэтгүүл зүй ба иргэний сэтгүүл зүйн харилцаа, иргэний сэтгүүл зүйн төлөөлөгчдийн үзэл бодол болон иргэний сэтгүүл зүйг хөгжүүлэх талаар АНУ-д хэрэгжүүлсэн төслийн тойм, гол үр дүнгийн тухай тусгажээ.

                                               

Телевизийн сэтгүүл зүй (ном)

Л. Норовсүрэн болон охин Н. Ариунзаяа нарын хамтын бүтээл. Ломбын Норовсүрэн нь сэтгүүл зүйн хамгийн олон бүтээлтэй доктор, профессор хүн юм. Охин Н. Ариунзаяа нь сэтгүүл зүйн докторант байсан үе байв. Номын редактораар Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор М. Зулькафиль ажиллажээ.

                                               

Монголын сэтгүүл зүйн түүхэн тойм

Монголын сэтгүүл зүйн түүхэн тойм ” ном. Доктор Sc.D, профессор Л. Норовсүрэнгийн гурван боть нэг сэдэвт зохиол нь Монголын сэтгүүл зүйн түүхийн асуудлыг орон зай, цаг хугацааны өргөн хүрээнд нэлээд дэлгэрэнгүй авч үзсэн сэтгүүл зүйн түүх судлалд доктор Г. Дэлэгийн 3 боть бүтээлийн дараа орох томоохон хэмжээний судалгааны ажил юм.

                                               

Орчин үеийн Монголын сэтгүүл зүй (ном)

Орчин үеийн Монголын сэтгүүл зүй”. Доктор М. Зулькафилийн орчин үеийн Монголын сэтгүүл зүйн хөгжлийн онол, практик, арга зүйн асуудлыг тал бүрээс нь судалж үнэлэлт, дүгнэлт өгсөн энэхүү нэг сэдэвт зохиол нь удиртгал, дүгнэлтээс гадна үндсэн 6 бүлэгтэй бөгөөд нэгдүгээр бүлэгт ерээд оноос хойш Монголын ОНМХ-ийн системд гарсан өөрчлөлт, онцлог шинжийг, хоёрдугаар бүлэгт, ОНМХ-ийн ардчилсан иргэний нийгэмд гүйцэтгэх үүргийн асуудлыг, гуравдугаар бүлэгт, ОНМХ-ийн зарчмын онол, практикийн асуудлыг тусгасан бол дараагийн хоёр бүлэгт нийтлэл, нэвтрүүлгийн агуулга, хэлбэр, ур чадварт гарсан үндсэн ...

                                               

Сэтгүүл зүйн тэнхим

Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим. Монгол Улсын их сургууль XX зууны жараад он бол Монгол улс эрчимтэй хөгжлийн замдаа шуудран орсон он жилүүд байв. Энэ үед нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын салбар жилээс жилд өргөжин тэлж, шийдвэрлэх асуудлын цар хүрээ урьд байгаагүй ихээр өссөн юм. Нийгмийн хөгжлийн хурдтай өсөлт нь түүнийг тольдон харуулж, тохиолдсон саад бэрхшээлийг даван туулах арга замыг санал болгодог хэвлэл мэдээллийн хэрэгслийн үр нөлөөг сайжруулах, тэр тусмаа үндэсний дээд мэргэжилтэй сэтгүүлчдийг бэлтгэн гаргах шаардлага хурцаар тавигдсан байна. Энэ шаардлагын дагуу ...

                                               

Сэтгүүл зүйн хоточ нохой

Сэтгүүл зүйн хоточ нохой гэдэг нь эрх баригчид болон улс төрчдөөс ярилцлага авч баримт нягтлан шалгаж хэвлэн нийтэлдэг, бичдэг эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нэг хэлбэр юм. Ингэхдээ эрх баригчид, ард иргэдийн татварын мөнгөөр цалинждаг төрийн байгууллага болон мөнгөн хөрөнгө ихтэй эрх мэдэл өндөртэй байгууллага, хувь хүний үйл ажиллагаа үнэн зөв эсэхийг баталгаажуулдаг. Хоточ нохойн сэтгүүл зүй нь нийгэмд тулгамдаж байгаа ил болон далд аливаа асуудал бэрхшээлүүдийн эсрэг хариу цохилт өгөхүйц мэдээ, сурвалжилга бэлтгэдэг.

                                               

Радио сэтгүүл зүйн удиртгал (ном)

Радио сэтгүүл зүйн удиртгал ном Номын зохиогч нь сэтгүүл зүйн магистр, сэтгүүлч Долгорын Батжаргал бичсэн юм. Өдгөө Д. Батжаргал хэл бичгийн ухааны доктор, Д. Нацагдоржийн нэрэмжит шагналт, МУИС-ийн сэтгүүл зүй, хэл бичгийн багш хүн юм. Гадаадын сэтгүүл зүйн тухай тэмдэглэл, ярилцлага зэрэг гурван бүлэгтэй. Радио сэтгүүлч. Радио цуврал жүжиг хэрхэн бичих вэ.

                                               

Монголын сэтгүүл зүйн судалгааны бүтээлийн ном зүйн лавламж

Монголын сэтгүүл зүйн судалгааны бүтээ-лийн ном зүйн лавламж ”. Судлаач Л. Норовсүрэн, Г.Өнөрбаяр нар 1929 онд сэтгүүл зүйн чиглэлээр анхны ном гарснаас хойш эдүгээ хүртэл хэвлэгдсэн онол, түүх, арга зүйн шинжтэй 190 гаруй ном, товхимол, гарын авлага, судалгааны тайлангуудын ном зүйн лавламжийг бэлтгэн бие даасан ном болгон гаргажээ. Зохиогчид ном зүйн лавламжийг бүтээсэн зорилгоо" Өнөөдөр Монголын сэтгүүл зүйг судлаачид өөрийн салбарын түүхэн замнал арга туршлага, онол бодролын хэдэн арван боть номыг бүтээж, түүндээ өрнөдийн чөлөөт ардчилсан сэтгүүл зүйн шинэтгэгч үлгэр жишээг чамлалтгүй ...

                                               

Cosmopolitan (сэтгүүл)

Cosmopolitan сэтгүүл нь олон улсын нэр хүнд бүхий эмэгтэйчүүдийн сэтгүүл. 1886 оноос хойш хэвлэгдэж байгаа бөгөөд 1960 оноос өнөөгийн өнгө төрхөө олсон. Cosmopolitan сэтгүүл нь загвар ба гоо сайхан, эрүүл мэнд ба фитнес, дэлхийн шоу бизнесийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, секс, хайр дурлал, эрчүүдийн тухай илэн далангуй яриа, зөвлөгөө, бүсгүйчүүдэд зориулсан шинэ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай цогц мэдээллийг хүргэдгээрээ онцлог юм.

                                               

Радио сэтгүүл зүйн мэдээллийн бичлэгийн төрлүүд

Радио сэтгүүл зүйн мэдээллийн бичлэгийн төрлүүд. Радио сэтгүүл зүйн хөгжлийн явцад зөвхөн радио нэвтрүүлгийн онцлогт тохирсон бичлэгийн төрөл зүйл, арга хэлбэр төлөвшин тогтжээ. Радио нэвтрүүлгийн агуулгыг харгалзан радио сэтгүүл зүй, уран сайхны нэвтрүүлэг гэж хоёр том хэсэгт хуваадаг. Радио нэвтрүүлгийн энэ хоёр хэсгийн агуулга нь радиогийн уран бүтээлийн өвөрмөц хэлбэр болох бичлэгийн төрөл зүйлүүдээр дамжин сонсогчдод хүрдэг. Бичлэгийн төрлүүд радиогийн практик үйл ажиллагааны явцад үүсч, бүрэлдэн тогтсон байдаг. Бичлэгийн төрлүүдэд оршиж буй нийтлэг зүй тогтлууд сэтгүүлчдийн хэд хэдэн ...

                                     

★ Сэтгүүл зүй

Сэтгүүл зүй бол хүлээн авагчдад хандсан аливаа үйл явдлын судалгаа шинжилгээ ба үр дүнгийн тайлан юм. Сэтгүүл зүйн олон төрөл байдаг боловч туйлын зорилго нь хүлээн авагч, үзэгч, уншигчдад улс төр, бизнесийн бүтэц зохион байгуулалт, нийгмийн соёлын нүүр царай болсон урлаг соёлын тухай мэдээллүүдийг хүргэхэд оршино. Орчин үеийн нийгэмд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь мэдээллийг ханган нийлүүлэгч болон нийгмийн хэрэг явдлын бодол санаа нь болж байвч сэтгүүл зүйн үүрэг, эрх зүйн хэм хэмжээ нь өргөн олны мэдээллийн хэрэгслүүд, цахим орчингийн үр дүнгийн өөрчлөлт юм.

                                     

1. Түүх

Иохан Каролус Johann Carolus 1605 онд хэвлэсэн "The Relation aller Furnemmen und gedenckwurdigen Historien" сонин нь сэтгүүл зүйн түүхэнд хамгийн анхны сонин гэж тооцогдож байв.

Анхны Английн өдөр тутмын сонин бол Daily Courant 1702-1735 онд хэвлэн нийтлэгдэж байв.

Анхны сургуульд зориулсан сонин нь 1908 онд Миссуригийн их сургуульд Walter Wilson гэсэн зохиолчтойгоор бий болсон байдаг.

Анхны орчин үеийн сэтгүүл зүйн эхлэлийн тавьсан хэвлэл бол 1950 онд Бразилд хэвлэгдсэн Diario Cariocia сонин гэж үздэг.

Өнгөрсөн XX зуунд хэвлэлийн зах зээлд жижиг сонин, эмхэтгэл ноёрхож байлаа.

                                     

2.1. Сэтгүүл зүйн үүрэг Сэтгүүлчийн үүрэг

1920 онд орчин үеийн сэтгүүл зүйн эхлэл тавигдаж байсан бөгөөд зохиолч Уолтер Липпманн, Америкийн философич Жон Дьюи нар ардчилсан сэтгүүл зүйн үүргийг хэлэлцжээ. Тэдгээрийн гүн ухааны талаарх ялгаатай байдал нь нийгэм болон улс орон дахь сэтгүүл зүйн үүргийн тухай хэлэлцэж, тодорхойлсон байна. Уолтер Липпманн өнөө үед сэтгүүлчийн үүрэг нь нийгэм болон улс төрийн хоорондын орчуулагч зуучлагч болохыг ойлгожээ. Сэтгүүлч нь зуучлагч болов. Элитүүд ярих үед сэтгүүлчид сонсож, мэдээллийг боловсруулснаар ард түмэн болон тэдгээрийн хэрэгцээнд зарцуулдаг байна. Үүний дараах түүний бодлого бол ард түмний байр суурийг зохион байгуулах, орчин үеийн нийгэм дэх үймээн самууны талаарх мэдээллийг нэмэгдүүлэх, мөн үзүүлэх юм. Иймээс зуучлагч нь массаас мэдээллийг шүүх хэрэгтэй болов. Уолтер Липпманн энэ асуудалд "Ард түмэн улс төрийн төвөгтэй асуудлын үр дүнг ойлгохоор ухаантай биш" гэв. Цаашилбал ард түмэн нь тэдний өдөр тутмын амьдралаа нийгэм улс төрийн төвөгтэй асуудлуудад санаа тавихав зарцуулдаг. Иймээс ард түмэнд элитүүдийн шийдвэр, хамаарал холбоог энгийн ил тодоор мэдээлэх, тайлбарлах хэн нэгэн хэрэгтэй байв. Уолтер Липпманн нь ард түмний өгсөн саналаар элитүүд тэдгээрийн шийдвэрийг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байв. Элитүүд хүчтэй явагдаж буй бизнесээ хамгаалдаг. Уолтер Липпманны ертөнцөд сэтгүүлчдийн үүрэг нь ард түмэнд элитүүдийн юу хийж байсныг мэдээлэх байсан. Энэ нь зөвхөн элитүүдийн харуулын нохой мэт үйлдэл бөгөөд ард түмэнд эцэст нь тэдний саналыг хэлэх байсан юм. Энэ нь ард түмнийг хүчирхэг гинжний голд байлгах, хамгаалах мөн элитүүдийн тухай мэдээллээр хангахад үр нөлөөтэй байв.

Уолтер Липпманн-ы элитизм нь тэр харамсах гашуудах шалтгаан байв. Түүхчид болон эрдэмтдийн үзэж байгаагаар Уолтер Липпманн ардчилсан засгийн газар тулгамдсан асуудалтай байх үед бараг л эрх мэдэлгүй байсан. "Эрх чөлөө ба Хэвлэл" 1919, "Ард түмний үзэл бодол" 1928 сонинд Уолтер Липпманн:" Итгэ! Эрх чөлөө бол ирээдүйн шинжлэх ухаан болон түүхийн үнэлгээг тогтоох болно Мөн ард түмний үзэл бодол засгийн газраас гадуур оюун санааны тогтолцоог удирдаж байв. Энэ мэтээр сэтгүүлчийн эрх чөлөө чухал нотолгоо баримт олох, цуглуулахад зориулагдсан байдаг. Уолтер Липпманн хүчирхэг сонины газрын нөлөөлөлд харамсаж бас зоригтой,тэвчээртэй улс төрийн зүтгэлтэнг илүүд үзэж байв. Тиймээс л тэр олонхийн үзэл бодлыг муулдаггүй. Гэвч тэдгээр нь хэн нэгний нөлөөлөлд хүчтэй орсон байв. Засгийн газрын Бүгд найрамдах хэлбэрт нөлөөлөгч нь ард түмнээр сонгогдох бөгөөд тэднийг улс төрийн байгууллагууд болон үндэсний бодлогыг чанд мөрдөх ёстойг сануулж байв.

Уолтер Липпманны арцалдаан бол эдгээр бодлого болон байгууллагуудтай хамт байсан бөгөөд тэдгээр нь шинжлэх ухааны болон түүхийн үзэл санаа нь түүнд цэвэр улс төрийн гүн ухааны үндэс суурь байсан. Гэвч Уолтер Липпманн "Дэвшилтэт хөдөлгөөний хамтын ёс" гэж юуг нэрлэж байгааг эргэн бодож бас тэрээр Америкийн улс төрийн байгууллага болон Засгийн газрыг сайшааж эцэст нь "Ард түмний гүн ухаан"-ыг 1995 бичиж тэр нь Америкийн байгууллагуудын бодлого сэргэхэд тус дөхөм болсон.

Жон Дьюи нь ард түмэн, элитүүдийн санаачилсан, хариуцсан хэргийг ойлгох авъяас чадвартай байгаагүй бөгөөд ард түмний хуралдааны шийдвэр нь хэлэлцүүлэг маргааны дараа болдог гэдгийг ойлгосон. Үр дүн нягт нямбай, зөв байвал шилдэг санаанууд гарч ирнэ. Жон Дьюи Сэтгүүлчид нь мэдээллийг илүү энгийн болгож дамжуулна гэдэгт итгэдэг байв.

Эцэст нь Жон Дьюи үзэл бодол янз бүрийн хэрэгжиж ерөнхийдөө "Нэгдмэл сэтгүүл зүй" гэж танигдав. "Нэгдмэл сэтгүүл зүй" гэх энэ ойлголт нь Сэтгүүл зүйн шинэ хөгжил дэвшлийн гол төв нь болж байв. Энэ шинэ загвар нь Сэтгүүлчид нь иргэд болон элитүүдийн сонирхлыг мэдээллийн багтаамж агуулгад татах боломжтой байв ". Энэ нь тэгш эрхийг хүлээж авах зуур чухал тэмдэглэл болж байв. Жон Дьюи олон нийтийн мэдлэг нь ганц хүний мэдлэгээс дээр гэдэгт итгэдэг. Шинжээчид болон оюутнуудад Жон Дьюин ажил нээлттэй боловч ямар ч шатлан захирах бүтэц байхгүй. Жон Дьюи нь сэтгүүл зүйг болон нийгмийг ойлгохгүй байв. Жон Дьюигийнхээр бол ардчиллын зүрх нь яриа, хэлэлцүүлэг, харилцан ярилцах байлаа.

Уолтер Липпманны сэтгүүл зүйн философи нь засгийн газрын лидерүүдэд илүү тааламжтай байх боломжтой. Жон Дьюин арга бол хэдэн сэтгүүлч өөрсдийн нийгэм дэх үүргээ олж харж байна гэдгийг тодорхойлох юм. Жишээлбэл Америкууд сэтгүүлчдийн хорооны заримыг нь хэлж, шүүмжилдэг. Гэвч тэд сэтгүүлчдийг засгийн газар, бизнесмэн, жүжигчид, мэдээллийн шийдвэрийг өөрчлөх боломжтой хүмүүст үйлчлэх нь гэж тааварладаг байна.

                                     

3. Суурь сэтгүүл зүй

Bill Kovach ба Tom Rosenstiel нар нь онцгой заавар удирдамж бүхий саналыг сэтгүүлчдэд зориулсан "Elements of Journalism" номондоо тусгажээ. Учир нь Сэтгүүл зүйн эхний баримтлах зарчим нь сэтгүүлч нь иргэдэд үнэнийг хэлж, нийгмийн бие даасан, нөлөө бүхий хувь хүн, албан байгууллагад үйлчлэх явдал юм. Сэтгүүл зүйн гол мөн чанар нь иргэдэд найдвартай мэдээллийг түргэн шуурхай, цаг тухай бүрт нь үнэн зөвөөр хүргэхэд оршино.

                                     

4. Шинэ үеийн сэтгүүл зүй

1874 онд Жозеф Пулитцер Вашингтон хотод иржээ. Пулитцер нь өмгөөлөгчийн шалгалт амжилттай өгч, тус мэргэжлээрээ ажиллахын сацуу" New York Times” сонинд сурвалжлагч хийж байлаа. Өмгөөлөгчийн ажил түүнийг санхүүгийн хувьд нэлээд хөлжүүлсэн гэдэг. Улмаар 1878 онд дампуурлын ирмэгт тулаад байсан" Dispatch”," Post” сонинг худалдаж авах санал түүнд иржээ. Пулитцер сонины хоёр редакцийг нэгтгэн" St.Louis Post-Dispatch” хэмээх шинэ нэр өгсөн байна. Хэвлэл мэдээллийн өөрийн гэсэн хэрэгсэлтэй болсон тэрээр сониныхоо эзэн, редактор, сэтгүүлчийн ажлыг нэгэн зэрэг хийж байлаа.

Сонины эрэн сурвалжлах буланд улс төрд түүнтэй хамт зүтгэж явсан хүмүүсийн талаар хайр найргүй зүйл бичиглэх болжээ. Энэ бүхний ачаар Сент Луис хотын хамгийн нэр хүндтэй сонин болох нь тэр. Орон нутагт болж буй улс төр болон хэл ам таталсан болгоны талаар үнэнийг бичиж байлаа. Улстөрчдийн заналт дайсан болж, амь насанд нь аюул учирч болзошгүй болж эхэлсэн тул тэрээр 1882 оны сүүлчээр Нью Йоркийг зорьсон байна. Харин сонинынхоо үйл ажиллагааг утас, цахилгаан шуудангаар удирдаж байжээ.

1893 онд Пулитцер" New York World” сониныг худалдаж авлаа. "New York World" сонины эхний дугаарт Нью Жерси мужид тохиолдсон аймшигт хар шуурганы тухай өгүүлэл, цаазын ял авсан хоригдолтой хийсэн ярилцлага нийтлэгджээ. Дээрх нийтлэл нь өнөө цагт энгийн санагдах боловч тухайн үед огт нийтлэгдэж байгаагүй цоо шинэ дуулиан байлаа. Пулитцер өөрийн сэтгүүлчдээс шуугиан тарих мэдээ, баримт олж, түүний уншигчдад шууд хүргэх хэмжээнд бичихийг шаарддаг байв. Тиймээс түүний сонины мэдээ, нийтлэл, сурвалжлагууд нь" Аймшигт аллага”," Үхлийн амьсгал”," Нууц амрагууд” гэх мэт сүржин гарчигтай нийтэлдэг байжээ. Улмаар" New York World” удалгүй хотын хамгийн тэргүүний сонин болсон юм.

Сэтгэцийн эмнэлгийн тухай цуврал нийтлэл нь сэтгүүл зүйд томоохон дуулиан тарьсан бүтээлийн сонгодог жишээ байлаа. Сэтгүүлч эмнэлэг рүү нэвтрэхийн тулд сэтгэцийн өвчтөний дүрд чадварлаг жүжиглэж чаджээ. Учир нь" өвчтөн”-г үзсэн таван эмчийн дөрөв нь шизофрен гэх онош тавьсан юм. Хэдэн долоо хоногийн турш өвдөөгүй өвчнөө эмчлүүлж байхдаа Пулитцер тус эмнэлгийн өвчтөнүүд хүйтэн орчинд, хагас өлсгөлөн байдалтай, балмад хэрцгий харьцаан дунд эмчлүүлдэг болохыг нарийн баримттай дэлгэж бичжээ. Энэхүү нийтлэлийн дараа хотын дарга сэтгэцийн эмнэлгт бүрэн шинэчлэл хийсэн гэдэг.

Аливаа гэмт явдал олны нүднээс далд, нуугдмал байдалд байх чадвартай. Тэр бүхнийг ил гаргаж, тодорхой болгон бич. Эрт, орой хэзээ нэгэн цагт олон түмний үзэл бодлын хүчээр энэ булай явдал арилна” хэмээн Пулитцер хэлдэг байжээ. Тэрээр өөрийн сонины нийтлэл, мэдээллээр үргэлж шинийг эрэлхийлэн, олон нийтийг аливаад уриалахыг зорьдог байв. Сонины нийтлэлийн үр дүнгийн нэг жишээ бол, АНУ-ын сүлд болсон Эрх чөлөөний хөшөөг барих ажилд олон нийтийн анхаарлыг хандуулж, хөшөөг босгосон явдал юм. Мөн түүний удирдлага дор ажиллаж байсан сэтгүүлч Нелли хэмээх эмэгтэй Пулитцерын даалгавраар дэлхийг Жюль Вернийн зохиолын баатраас ч хурдан хугацаанд буюу 72 өдрийн дотор тойрч чаджээ." New York World” сонины амралтын дугаар шар, хар өнгөөр хошин зураг бүхий мэдээллүүд гарч байсан нь өнөөгийн" шар хэвлэл” хэмээх ойлголт гарсан гэдэг.

Жозеф Пулитцер сонин, содон, сонирхолтой нийтлэлээрээ хожим нь" Шинэ сэтгүүл зүй” хэмээн нэрлэгдсэн орчин үеийн хэвлэл гаргах зарчмыг нээсэн гэж түүхэнд бичсэн нэгэн юм. Сэтгүүл зүйд шинэчлэл авчирсан дээрх ажилдаа сэтгүүлчдийг сургаж чадсан нь яах аргагүй түүний гавьяа мөн гэж судлаачид үздэг.



                                     

5. Хууль ёсны байдал

Зарим улсын Засгийн газар хэвлэлийн эрх чөлөөг тунхаглаж байхад зарим үндэстэн сэтгүүлчдийн хайх, хэвлэн нийтлэх эрхийг хатуугаар хязгаарлаж байна. Олон улс орны сэтгүүлчид олон нийтийн үйл ажиллагаанд илүү оролцож, гэмт хэргийн халуун мөрөөр орох, хэвлэлийн хуралд оролцох, баяр ёслол, албан ёсны ярилцлага, сурвалжилга хийж эрхээ эдэлж чадахгүй байна.

Эх сурвалжийн хамгаалалт

Монгол улсад сэтгүүлч эх сурвалжаа хамгаалах тухай Монголын сэтгүүлчдийн ёс зүйн зарчимд: Дөрөв. Хүний итгэлийг хүлээж, олсон мэдээллийнхээ эх сурвалжийг ямар ч тохиолдолд чанд нууцална" гэж заажээ. Мөн Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хуульд заасан байдаг.

                                     

6. Төрөл ангилал

Сэтгүүл зүйг баримталж буй үзэл баримтлал, хэрэглэж буй тоног төхөөрөмж, хамрах хүрээ зэргээр нь маш олон янзаар ангилж нэрлэж байгаа бөгөөд зарим нэр төрөл дээр нэлээд маргаан дагуулдаг. Өдгөө шинэ үзэл баримтлал бий болж байна. Сэтгүүл зүйг юуг тусгаж, юуны тухай өгүүлж байгаа чиглэл хандлага буюу тусгаж буй сэдвээр нь ангилж үздэг. Сэтгүүл зүйн сэдвийн ангилал ч мэдээллийн эрин зуунаас шалтгаалж маш олон төрлийн болж байгаа юм.

                                     

6.1. Төрөл ангилал Сэтгүүл зүйн үзэл баримтлалын төрлүүд

Үзэл баримтлалаар нь:

  • Барууны сэтгүүл зүй.
  • Эрэн сурвалжлах сэтгүүл зүй.
  • Гудамжны сэтгүүл зүй.
  • Мэдээллийн сангийн сэтгүүл зүй, Дата сэтгүүл зүй.
  • Социалист сэтгүүл зүй.
  • Дэлхий нийтийн сэтгүүл зүй.
  • Өргөн нэвтрүүлгийн сэтгүүл зүй, Радио сэтгүүл зүй, ТВ сэтгүүл зүй.
  • Иргэний сэтгүүл зүй, Оролцооны сэтгүүл зүй.
  • Судалгааны сэтгүүл зүй.
  • Гонзо сэтгүүл зүй.
  • Сурталчилгааны сэтгүүл зүй.
  • Интерактив сэтгүүл зүй.
  • Дрон сэтгүүл зүй.
  • Нөлөөллийн сэтгүүл зүй, Өмгөөллийн сэтгүүл зүй.
  • Сонин хэвлэлийн сэтгүүл зүй.
  • Гэрэл зургийн сэтгүүл зүй.
  • Шар хэвлэл Дуулиан шуугиант.

гэх мэт ангилна.

                                     

6.2. Төрөл ангилал Сэтгүүл зүйнн сэдвээрх төрлүүд

Тусгаж буй сэдвээр нь:

  • Загварын сэтгүүл зүй.
  • Спортын сэтгүүл зүй.
  • Улс төрийн сэтгүүл зүй.
  • Эдийн засгийн сэтгүүл зүй.
  • Эрүүл мэндийн сэтгүүл зүй.
  • Байгаль орчны сэтгүүл зүй.

гэх мэт ангилна.

                                     

7. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй

Эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь сэтгүүлчийн идэвхтэй үйл ажиллагаа,мэдээллийн нээлттэй, цогц эх сурвалжийн орчин, иргэний эрх зүйт нийгэмд бодитой оршдог сэтгүүл зүй юм. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь эрх мэдэл бүхий хувь хүн, байгууллагын хууль бус, ёс суртахуунгүй үйл ажиллагаа, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээний эсрэг үйлдлийг илчилж олон түмэнд мэдээлдгээрээ нийгмийн хөгжилд чухал хүчин зүйл болох эрх чөлөө, ардчилал, ил тод байдлыг хамгаалан, хэвлэл мэдээлэл хэмээх" дөрөв дэх засаглал” хүчтэй оршиж буйг харуулж байдаг.

                                     
  • баримтыг нягталж, олон талын эх сурвалжтай мэдээлдэг сэтгүүл зүй юм. Сэтгүүл зүй Эрэн сурвалжлах сэтгүүл зүй Гэрэл зургийн сэтгүүл зүй Радио сэтгүүл зүй
  • Эрүүл мэндийн сэтгүүл зүй буюу Анагаах ухааны сэтгүүл зүй бол анагаах ухааны мэдээ, онцлог шинж чанаруудын тухай мэдээ мэдээлэх юм. Англи хэлээр Medical
  • ажиллагааг иргэний сэтгүүл зүй гэж нэрлэдэг. Тиймээс түүнийг заримдаа олон нийтийн сэтгүүл зүй гэж нэрлэдэг тохиолдол ч бий. Иргэний сэтгүүл зүй хэмээх нэр
  • Интернэтийн сүлжээнд суурилсан сэтгүүл зүйг цахим сэтгүүл зүй ба дижитал сэтгүүл зүй гэдэг. Цахим орчинд бичвэр, дуу бичлэг, хөгжим, дүрс, хөдөлгөөнт
  • сэтгүүл зүй нь сэтгүүлчийн идэвхтэй үйл ажиллагаа, мэдээллийн нээлттэй, цогц эх сурвалжийн орчин, иргэний эрх зүйт нийгэмд бодитой оршдог сэтгүүл зүй юм
  • Байгаль орчны сэтгүүл зүй гэдэг нь Хүрээлэн буй орчны сэтгүүлч хүн, байгаль орчны харилцан уялдаа хамааралтай холбоо бүхий үйл явдал, чиг хандлага
  • засгийн сэтгүүл зүй бол нийгэмд болж буй бизнес, эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагаа, өөрчлөлтийг хянах, бүртгэх, дүн шинжилгээ хийх, тайлбарлах сэтгүүл зүйн
  • хөгжил, иргэний сэтгүүл зүй ба олон нийтийн сэтгүүл зүй уламжлалт сэтгүүл зүй ба иргэний сэтгүүл зүйн харилцаа, иргэний сэтгүүл зүйн төлөөлөгчдийн
  • Спортын сэтгүүл зүй гэдэг биеийн тамир спортын сэдэвт болон спортын үйл ажиллагаа, тэмцээн уралдааны тухай бичиж, нийтэлдэг сэтгүүл зүйг хэлнэ. Спортын
  • Гэрэл зургийн сэтгүүл зүй буюу Хэвлэлийн гэрэл зураг бол сэтгүүл зүйн тодорхой хэлбэр юм мэдээ, нийтлэл хэвлэх, дамжуулах зорилгоор цуглуулах, засах


                                     
  • Социалист сэтгүүл зүй Социалистическая журналистика. Socialist journalism Социалист сэтгүүл зүйн үүсэл нь нийгмийн санаа бодол болон хөдөлмөрчдийн эрх
  • сэтгүүл зүй ном нь УБ. 2009. 18.4 х.х. ISBN 978 - 99929 - 53 - 83 - 7 Л.Норовсүрэн болон охин Н.Ариунзаяа нарын хамтын бүтээл. Ломбын Норовсүрэн нь сэтгүүл
  • редакторлах зүй гэнэ. Редакторлах зүй нь бүтээлийн агуулга, түүний бүтэц, арга барилд гарсан алдаа мадгийг арилгахад чиглэгдэнэ. Түүнчлэн сонин, сэтгүүл уран
  • юм. Зохиогч рекламын сэтгүүл зүй экологийн сэтгүүл зүй эрэн сурвалжлах сэтгүүл зүй олон улсын сэтгүүл зүй иргэний сэтгүүл зүй засгийн газрын сурвалжилга
  • Орчин үеийн Монголын сэтгүүл зүй УБ. 1998. 18.5 х.х. Доктор М.Зулькафилийн орчин үеийн Монголын сэтгүүл зүйн хөгжлийн онол, практик, арга зүйн асуудлыг
  • арга зүй сэтгүүл зүйн ерөнхий арга зүй туршилтын мэдээ баримтыг олж авах арга зүй олж авсан мэдээ баримтуудыг боловсруулах тайлбарлах арга зүй юм.
  • ёс зүй стандарт гэдэг нь сэтгүүлчдэд хамааралтай ёс зүйн зарчим, сайн туршлагыг агуулж байдаг. Хэвлэл мэдээллийн ёс зүйн нэг хэсэг болсон сэтгүүл зүйн
  • Нийтлэл зүй Публицистика. Publicism Латин хэлний Public - нийгмийн, олон нийтийн гэсэн үгнээс гаралтай нэр томъёо. Сэтгүүл зүйн онолд тогтмол хэвлэлд
  • Сэтгүүл зүй олон нийтийн харилцааны тэнхим. Монгол Улсын их сургууль Department of journalism and mass communications of National University of Mongolia
  • сэтгүүлийн вэб сайтыг санаачилжээ. 1998 оноос гэмт хэргийн сэтгүүл зүй болон интернэт сэтгүүл зүй олон нийтийн анхаарлыг татаж эхэлсэн. Сэтгүүлийн сайтад


                                     
  • сэтгүүл зүй нь нийгэмд тулгамдаж байгаа ил болон далд аливаа асуудал бэрхшээлүүдийн эсрэг хариу цохилт өгөхүйц мэдээ, сурвалжилга бэлтгэдэг. Сэтгүүл зүйн
  • чанар, нийтлэг болон тусгай зүй тогтлыг тогтоох, хөгжлийн үе шатыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Сэтгүүл зүйн хөгжлийн үечлэлийг авч үзэхдээ
  • давтагддаг тийм тогтвортой байдлыг бичлэгийн төрөл буюу жанр гэж нэрлэнэ. Сэтгүүл зүй бичлэгийн төрөл зүйл, нийтлэлийн арга хэлбэрийн аль аль нь тус тусын
  • Монгол аман зохиол, уран зохиол судлалын ном зүй 1 боть Л.Норовсүрэн, Г.Өнөрбаяр нарын Монголын сэтгүүл зүйн судалгааны бүтээлүүдийн ном зүйн лавламж
  • төслийн хүрээнд 1995 онд анх байгуулагдсан юм. Барууны сэтгүүл зүй буюу хариуцлагатай сэтгүүл зүйг Монгол улсад хөгжүүлэхийг зорьдог байгууллагын нэг
  • нэрэмжит шагналт, МУИС - ийн сэтгүүл зүй хэл бичгийн багш хүн юм. Радио сэтгүүлч Радио цуврал жүжиг хэрхэн бичих вэ? Гадаадын сэтгүүл зүйн тухай тэмдэглэл
  • Cosmopolitan Космополитан сэтгүүл нь олон улсын нэр хүнд бүхий эмэгтэйчүүдийн сэтгүүл 1886 оноос хойш хэвлэгдэж байгаа бөгөөд 1960 оноос өнөөгийн өнгө
  • тал бий билээ. Энэ байдлыг харгалзан өнгөрсөн түүхийн туршид Монголын сэтгүүл зүй судалгааны чиглэлээр гарсан бүтээлийн ном зүйн лавламжийг анх удаа гаргаж
  • болсон шинэ боломжууд болон социо сэтгүүл зүй дээр дурдсан асуудлуудыг судлах онолын гол нэг хандлага болж байна. Сэтгүүл зүй бол нийгмийн цаг үеийн чухал
  • тэмдэглэл ном УБ. 1967. 26 х.х. Түүхийн шинжлэх ухааны доктор, нэрт сэтгүүл зүй судлаач Г.Дэлэгийн энэ бүтээл нь 1908 онд Хятадын Грин мужид монгол хэл

Users also searched:

сэтгүүл зүй, газар зүй. сэтгүүл зүй,

...

Encyclopedic dictionary

Translation
Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →