Back

ⓘ Эдийн засаг



                                               

Эдийн засаг

Эдийн засаг бол ховор хязгаарлагдмал нөөц баялгийг нийгэм ба нийгмийн бүлэг, нэгжүүдийн одоогийн ба ирээдүйн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор хэрхэн яаж үр дүнтэй ашиглаx зарцуулах талаар сонголт хийх шийдлийг судалдаг нийгмийн шинжлэх ухаан юм. Эдийн засаг нь бараа ба үйлчилгээний үйлдвэрлэл, хуваарилалт болон хэрэглээг судалдаг шинжлэх ухаан юм. Эдийн засаг гэх нэршил нь oikos гэр ба nomos дүрэм буюу хууль, буюу "гэрийн аж ахуйг удирдах" гэсэн грек хэлнээс үүссэн.

                                               

Макро эдийн засаг

Макро эдийн засаг гэдэг нь эдийн засгийн бүтэц, үйл хөдлөл, шийдвэр гаргалт, үр дүнг бүхэлд нь нэгтгэдэг эдийн засгийн салбар юм. Үүнд улс орны, бүс нутгийн, дэлхийн эдийн засаг багтана. Макро болон микро эдийн засаг нь эдийн засгийн хамгийн нийтлэг хоёр салбар юм. Макро эдийн засагтай харьцуулахад микро эдийн засаг нь хувь хүн болон пүүсүүдийн шийдвэр гаргалтын үйл хөдлөлийг судалдаг. Макро эдийн засаг нь эдийн засаг хэрхэн ажилладагийг судлахын тулд дотоодын нийт бүтээгдэхүүн, инфляци, үндэсний орлого, үнийн индекс болон салбаруудын хамаарал зэрэг том үзүүлэлтүүдийг судалдаг. Макро эдийн ...

                                               

Өмнөд Солонгосын эдийн засаг

Өмнөд Солонгосын эдийн засаг Дэлхийд эхний 8-т, Азид эхний 3-т орж байна. Гадаад худалдааны гол түнш нь Хятад. Солонгосын эдийн засгийн тулгуур нь автомашин, хагас дамжуулагч, электроник, усан онгоц, гангийн үйлдвэрлэл юм. 1950-д оны үед Солонгос нь Азийн хамгийн ядуу орны нэг байв. Японы захиргаанд байх үед байгалийн баялагийн ихэнхийг олборлож дууссан ба Солонгосын дайны үед тус улс бүрэн сүйрсэн байна. 1962 онд цэргийн эргэлтээр төрийн эрхийг авсан генерал Пак Чон Хи-гий удирдлагаар Солонгосын эдийн засаг сэргэж эхэлсэн ба 40 жилийн дотор газар тариалан, загас агнуурын орноос өндөр техн ...

                                               

Микро эдийн засаг

Микро эдийн засаг нь хэрэглэгч жижиглэн худалдаач, тодорхой үйлдвэрлэгч зэргийн тус тусын үйл ажиллагаатай холбоотой эдийн засгийн судлалыг хэлнэ. Хүн төрөлхтөн нийгэмшсэн цагаасаа эхлэн эдийн засгийн ямар нэгэн харьцаанд орж эхэлсэн. Тэдэнд өмсөх хувцас, байрлах байр, идэх хоол хэрэг болсон нь эдийн засгийн харьцааг үүсгэсэн. Нэгэнт бид их бага ямар нэгэн хэмжээгээр эдийн засгийн харьцаанд орж л байгаа болохоор эдийн засгийг зайлшгүй судлах шаардлагатай. Бид микро эдийн засгийг судласнаар Статистик, Эконометрик, Олон улсын худалдаа, Макро эдийн засаг гэх мэт мэргэжлийн суурь хичээлүүдийн ...

                                               

Хөгжлийн эдийн засаг

Хөгжлийн эдийн засаг нь эдийн засаг, улс төр эдийн засгийн ухааны хамгийн шинэ хөгжиж буй салбар юм. Хөгжлийн эдийн засаг нь янз бүрийн үзэл баримтлал, учир шалтгаантай, эдийн засгийн нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай шинэ санаа, шинэ хандлагыг бий болноход чиглэсэн, орчин үеийн буурай хөгжилтэй гуравдагч орнуудын тухай шинжлэх ухаан бөгөөд үндэслэгч нь 1979 онд Нобелийн шагнал хүртсэн Артур Луйс, Теодер Шульц нар юм. Хөгжлийн эдийн засгийн гол зорилго нь дэлхийн хүн амын 2/3-ын материаллаг амьдралыг дээшлүүлэхийн тулд гуравдагч ертөнцийн эдийн засгийг сайтар ойлгож, танин ...

                                               

Зах зээлийн эдийн засаг

Зах зээлийн эдийн засаг гэдэг нь бараа, үйлчилгээний үнэ чөлөөт үнийн системийн дагуу тодорхойлогддог эдийн засгийг хэлнэ. Энэ ойлголт нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн эсрэг ойлголт юм. Зах зээлийн эдийн засаг нь хийсвэр ойлголт болох цэвэр үл үзэгдэх гарын хувилбараас эхлээд бодит амьдрал дээрх үнийн системийн зарим хэсэг нь төрийн хяналт дор буюу төрөөс тогтоосон дүрэм журамд захирагддаг холимог эдийн засаг хүртэл олон янз байж болно. Холимог эдийн засаг дахь төрийн эдийн засгийн төлөвлөгөө нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийнх шиг өргөн хүрээг хамардаггүй.

                                               

Хөдөлмөрийн эдийн засаг

Хөдөлмөрийн эдийн засаг нь зах зээл болон хөдөлмөрийн харилцааны хоорондын хамаарлыг судалдаг. Хөдөлмөрийн зах зээл -д ажил эрхлэгч болон ажил олгогчийн хоорондын харилцааг авч үзнэ. Хөдөлмөрийн эдийн засагт ажил эрхлэгчдийг хөдөлмөрийн үйлчилгээ нийлүүлэгч, ажил олгогчийг хөдөлмөрийн үйлчилгээ авагч гэж үзэн, цалин хөлс, ажил олголт, орлого зэргийн харилцан уялдаа холбоог судалдаг. Эдийн засагт, хүний хийсэн ажлыг хэмжих хэмжүүр нь хөдөлмөр юм.

                                               

Вьетнамын эдийн засаг

Вьетнамын эдийн засаг - Вьетнам улс социалист чиг баримжаатай зах зээлийн эдийн засагтай. Одоогоор дотоодын нийт бүтээгдэхүүн -ий хэмжээгээр дэлхийн 36-р том эдийн засаг, худалдах чадвараар тэнцэтгэсэн ДНБ-ээр дэлхийн 23-р их улс юм. Ази-Номхон далайн, Дорно өмнө Азийн болон Дэлхийн тодотголтой олон улсын байгуулагуудад гишүүнээр элсчээ. Урьд нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсныг 1980-аад оны дундуурх "Дой мой" шинэчлэл-н үеэр таван жилийн төлөвлөгөөн дээрээ зах зээлийн, нээлттэй шинжийг нэмж хольсноор одоогийн холимог бүтцийн эдийн засаг бий болж, хурдацтай хөгжсөн. 21-р зуунд В ...

                                               

Зан үйлийн эдийн засаг

Сүүлийн 10-15 жилийн туршид эдийн засгийн шинжлэх ухаанд хамгийн их халуун яриа өрнөж буй салбар бол зан үйлийн эдийн засаг хэвээр байна. Зан үйлийн эдийн засаг нь эдийн засгийн онол болон сэтгэл судлал хоёрын зааг дээр үүссэн салбар ухаан юм. Зан үйлийн эдийн засаг нь хувь хүн болон байгууллагын эдийн засгийн шийдвэрт нөлөөлөх сэтгэл зүйн, нийгмийн, танин мэдэхүйн болон сэтгэл хөдлөлийн хүчин зүйлсийн нөлөөг судлаж эдгээр нь зах зээлийн үнэ, үр өгөөж, нөөцийн хувиарлалтад ямар үр дагавартай болохыг тогтоодог байна.

                                               

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль Монгол улсын ууган боловсролын байгууллагуудын нэг бөгөөд эдийн засаг, санхүү, бизнесийн чиглэлээр сургалтаа явуулдаг юм.

                                               

Японы эдийн засаг

Японы эдийн засгийн тойм 2012 оны байдлаар АНУ-ын тагнуулын төв газраас гаргасан судалгаагаар Японы эдийн засаг хэмжээгээрээ дэлхийд 5-р байр эзэлж байна. Харин CNN-ийн гаргасан 2013 оны жагсаалтаар 3-р байранд жагссан байна. 2011 оны байдлаар Япон улс нь хоёр дахь хамгийн том эдийн засагтай улс ба худалдан авах чадвараараа 4-р байр, нэрлэсэн ДНБ-рээ 3-р байр тус эзэлж байсан юм. 2011 оны байдлаар, ОУВС-аас гаргасан судалгаагаар нэг хүнд дотоодын нийт бүтээгдэхүүн 34379 доллар буюу дэлхийд 21-т орж байсан юм. Япон нь дэлхийн 3-дахь том автомашин, цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч орон бөгөөд ...

                                               

Тайваний эдийн засаг

Тайваний Засгийн газрын зүгээс Олон улсын тавцанд явуулж буй бодлого хийгээд Хятадын нэгдэл, тусгаар тогтнолын талаархи бодлогыг нь НҮБ хийгээд гадаад улс орнууд тэр бүр хүлээн зөвшөөрдөггүй. Өөрөөр хэлбэл Тайвань улс төрийн хувьд олон улсын тавцанд ихээхэн хавчигдмал байдалтай байдаг юм. Гэсэн ч Тайвань эдүгээ Африк, Латин Америкийн 20 гаруй оронтой дипломат харилцаатай, дэлхийн 140 гаруй улс орнуудтай худалдаа, эдийн засаг, соёл шинжлэх ухаан зэрэг салбарт бие даасан харилцаагаа хөгжүүлж буйн дотор дэлхийн тэргүүлэх 20-иод улс орон багтдаг. Тэдгээр улсуудаас 64-т нь төлөөлөгчийн газар, н ...

                                               

Дэд бүтэц

Дэд бүтэц гэж эдийн засаг, нийгмийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн харилцаа холбоо, захиргаа, эрчим хүч, усан хангамж, зам тээврийн сүлжээ, боловсрол, эрүүл мэнд, ахуйн үйлчилгээний тогтолцоог хэлнэ. Дэд бүтцийн үйлчилгээ нь үйлдвэр, ХАА болон аж ахуйн бусад салбарын үйл ажиллагааг жигд явуулах гол холбоос төдийгүй байгалийн нөөц баялгийг ашиглаж, нутаг дэвсгэрийг эзэмших нөхцөл нь болдог. Худалдаа, нийтийн хоол, орон сууц, ахуйн үйлчилгээ зэрэг нь материаллаг зүйлсийг бүтээдэг, харин тээвэр, холбоо, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг, эрүүлийг хамгаалах, биеийн тамирын үйлчилгээ нь ма ...

                                               

Маркетингийн судалгаа

Маркетингийн судалгаа гэж хэрэглэгчид, өрсөлдөгчид ба зах зээлийн талаар мэдээ мэдээллийг зохион байгуулалттайгаар цуглуулж, тэмдэглэн дүн шинжилгээ хийх явцыг хэлнэ. Маркетингийн судалгааг гол хийх зорилго бол маркетингийн үндсэн асуудлууд болон бүтээгдэхүүн, үнэ, хуваарилалт, идэвхжүүлэлт болон зорилтот зах зээл, түүнтэй холбоотой нийгэм, эдийн засгийн орчны талын мэдээллийг цуглуулж, байгууллагын удирдлага шийдвэр гаргахад хэрэгтэй мэдээллийг бэлтгэхэд оршино. Маркетингийн судалгаа нь эдийн засгийн судалгаа, социологийн судалгаанаас ялгарах онцлог бизнесийн шийдвэр гаргахад чиглэсэн бай ...

                                               

Нийлүүлэлтийн хууль

Нийлүүлэлт нь үйлдвэрлэгчдийн зүгээс зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх хүсэл сонирхлыг илэрхийлж байдаг тул бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ хэдий чинээ өндөр байна төдий чинээ бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх сонирхол их байна. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлтэд нөлөөлөгч бусад хүчин зүйлс өөрчлөлтгүй тогтмол байхад бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ өсөх тусам нийлүүлэлтийн тоо хэмжээ өснө. Үнэ буурах тусам үйлдвэрлэлийн тоо хэмжээ буурна. Үүнийг нийлүүлэлтийн хууль гэнэ. Иймд нийлүүлэлтийн хууль нь нийлүүлэлтийн тоо хэмжээ болон үнийн эерэг хамаарлыг илэрхийлдэг.

Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →