Back

ⓘ Эрүүл мэнд



                                               

Ажлын байранд эрүүл мэндийг дэмжих

Ажлын байранд эрүүл мэндийг дэмжих гэдэг нь ажил дээр нь хүмүүсийн эрүүл мэндийг сайжруулахын төлөөх ажил олгогч, ажиллагч ба нийгмийн хамтарсан чармайлт юм гэж 1997 оны Люксембургийн тунхаглалд тодорхойлсон байна. ДЭМБ ажлын байрыг 21-р зуунд эрүүл мэндийг дэмжих тэргүүлэгч орчин байх болно гэж үзэж байна. Учир нь ажлын байр нь ажиллагчдын" бие махбодын, оюуны, эдийн засгийн хийгээд нийгмийн сайн сайхан байдалд” нөлөөлдгийн зэрэгцээ" томоохон бүлэг хүмүүсийн эрүүл мэндийг дэмжих зохистой нөхцөл, дэд бүтцээр ч хангах боломжтой байдаг” аж. Люксембургийн тунхаглалд ажилтнуудын эрүүл мэнд, ам ...

                                               

Эрүүл мэндийн технологийн сургууль

ЭМШУИС–ийн бүрэлдэхүүний Эрүүл Мэндийн Технологийн сургууль нь анагаах ухааны боловсрол эзэмшүүлдэг ууган сургууль бөгөөд 80 гаруй жилийн баялаг түүхтэй, эрдмийн их өргөө юм. Монгол улсын эрүүл мэндийн салбарт 30 гаруй мянган мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж, одоо төгсөлтийн өмнөх сургалтаар 14 мэргэжилтэн, төгсөлтийн сургалтаар докторантур, магистрантурт, төгсөлтийн дараах сургалтаар төрөлжсөн нарийн мэргэжил олгох болон дээшлүүлэх сургалтыг тасралтгүй зохион байгуулдаг. "Олон улсын хөгжлийн нийтлэг хандлага, бүс нутгийн болон үндэсний эрэлт хэрэгцээнд нийцсэн, сургалт, судалгаа, эрүүл ...

                                               

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага нь олон улсын эрүүл мэндийн асуудал, дэлхийн хүн амын эрүүл мэндийг хамгаалахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг дэлхийн 194 орныг эгнээндээ нэгтгэсэн Нэгдсэн Үндэстний Байгууллага –ын тусгай салбар байгууллага. 1948 онд байгуулагдаж Швейцар улсын Женев хотноо төвтэй үйл ажиллагаагаа явуулдаг. НҮБ-ын гишүүн улс орнууд ДЭМБ-ын Дүрмийг хүлээн зөвшөөрч гишүүн болдог.

                                               

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

1968 онд" Эрүүл Ахуй, Халдвар, Нян Судлалын Улсын Институт” нэртэйгээр анх байгуулагдаж аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг ариун цэвэр, эрүүл ахуй, халдвар судлалын чиглэлээр зохион байгуулж ирсэн тус хүрээлэн шинэ нийгмийн хэрэгцээ, шаардлага, томъёоллоор 1997 оноос Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн болон үйл ажиллагаагаа явуулж ирлээ. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн өнөөдөр Монгол хүний эрүүл мэнд, түүнд нөлөөлж буй нийгэм, биологийн болон удамшлын хүчин зүйлсийг судлан нотолгоо бий болгох, түүнийгээ бодлого боловсруулах үйл явцад тусгуулах, нийгмийн эрүүл мэндийн ажлыг мэргэжил, арг ...

                                               

Эрүүл мэндийн сэтгүүл зүй

Эрүүл мэндийн сэтгүүл зүй буюу Анагаах ухааны сэтгүүл зүй бол анагаах ухааны мэдээ, онцлог шинж чанаруудын тухай мэдээ мэдээлэх юм. Англи хэлээр Medical journalism эсвэл Health journalism гэж нэрлэж ирсэн бол монгол хэлнээ Эрүүл мэндийн сэтгүүл зүй нэршлээр хэрэглэдэг. Эрүүл мэндийн сэтгүүл зүй нь анагаахын шинжлэх ухааны мэргэжлийн судалгааны нийтлэл шүүмж болон эрүүл мэндийн бүтээгдэхүүний сурталчилгаанаас ялгаатай байна. Эрүүл мэндийн сэтгүүл зүй нь ерөнхийдөө олон нийтэд, иргэдэд хандсан анагаах ухаан, эрүүл мэндийн нийтлэл мэдээ эрүүл мэндийн чиглэлийн тусгай хэвлэлд юмуу, олон нийтий ...

                                               

Дэмбэрэлийн Бадамцэцэг

Дэмбэрэлийн Бадамцэцэг нь хүний эрх, эрэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудал болон эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, гэр бүлд хүлээх үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулахад эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд манлайлан ажиллаж байгаа хүний эрхийн зүтгэлтэн юм.

                                               

Хор

Биологийн шинжлэх ухаанд, хор гэдэг нь тодорхой хэмжээгээр хүртэх буюу хүрэлцэхэд ихэвчлэн молекулын түвшинд химийн урвал үзүүлэн бие махбод, эрхтэн, эд, эс, ДНХ-ийг гэмтээж, үхэлд ч хүргэх боломжтой химийн бодисыг хэлнэ. Хор нь химийн аргаар гаргаж авсан бодис төдийгүй, амьд байгальд байдаг организм хүртэл бий. Аж үйлдвэр, хөдөө аж ахуйд хорт бодисыг хоруу чанараас нь өөр шалтгааны улмаас хэрэглэх тохиолдол элбэг. Энэ тохиолдолд хадгалах, зөөвөрлөх, хэрэглэх үйл явцыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийтийн эрүүл мэнд, ундны усны чанарын стандарт, агаарын бохирдол, байгаль хамгаал ...

                                               

Эрүүл Мэндийн Яам (Монгол)

Энэ чиглэл нь 1992 онд батлагдсан" Монгол улсын үндсэн хууль”-д" Монгол улсын иргэн … эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, … эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно”," … эрүүл мэндээ хамгаалах нь … иргэн бүрийн журамт үүрэг мөн”2 хэмээн тусчээ. 1980-1990-ээд он бол зөвхөн шилжилтийн гэгдэх манай мэтийн улс орнуудад төдийгүй, дэлхий дахинд, түүнд дотроо хөгжлийн өөр үзэл баримтлалтай АНУ, Япон, Швед зэрэг өндөр хөгжилтэй орнуудад ч эрүүл мэндийн ...

                                               

Эрүүл хооллолт

Сүүлийн үед дэлхий дахинд тулгамдах болсон асуудлуудын нэгт биеийн арьсан давхарганд өөх хуримтлагдах өвчин буюу таргалалт орж байна. Таргалалт нь ихэвчлэн хөдөлгөөний дутагдал, хоол хүнсний зохисгүй хэрэглээ буюу буруу хооллолтоос үүсч байгааг эрдэмтэн судлаач нар батлаад байгаа юм. Хоол хүнсээ зохисгүй хэрэглэвэл ходоодны өвчин, ууц нурууны өвчин, зүрх судас болон хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлөх аюултай юм. Хүн бүрийн бие организм өөр учраас та өөрөө өөрийнхөө зөв хооллолтын хэм хэмжээг зохицуулах болно. Эрүүл хооллож байна гэж юу ч идэхгүй, хэтэрхий туранхай байж, ...

                                               

Нийгмийн даатгалын ерөнхий газар

Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны харьяанд ажилладаг нийгмийн даатгалын төв байгууллага юм.

                                               

Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль нь Монгол улсад үйл ажиллагаагаа явуулдаг, анагаах ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их сургууль юм.

                                               

Аньс

Аньс нь навчит ургамлын төрөл жижиг жимслэг үрээр үрждэг ойн ургамал юм. Төв ази, европ, хойд америкаар өргөн тархаж ургадаг. Жимс нь хүнсэнд өргөн хэрэглэгддэг. Монголчууд аньсны навч ба жимсийг ханиад томууг анагаахад өргөн хэрэглэдэг. Аньс нь хүйтэнд ногооноороо байдаг маш тэсвэртэй ургамал бөгөөд -40 ба түүнээс илүү градусын хүйтэнд ч тэсвэрлэдэг зундаа чийглэг сүүдэрлэг ойн бүсэд ургадаг, халуун зунтай бүсэд сайн ургадаггүй, хүчиллэг хөрсөнд ургадаг. Аньс нь олон төрлийн витаминууд аминхүчлүүд агуулдгаараа эртнээс олон орнуудад эмчилгээний ургамлаар хэрэглэгдэж байсан бөгөөд Швед, Кан ...

                                               

Сайн сайхан байдал

Сайн сайхан байдал гэдэг нь дутагдах гачигдах зүйлгүйгээр гэр бүл, найз нөхөдтэйгөө харилцах харилцаа, сэтгэл хөдлөлийн болон бие махбодын эрүүл мэндийн сайн сайхан байх хүний оршихуйн асуудал юм.

                                               

Самбуугийн Ламбаа

С. Ламбаа МУИС-ийг инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Монгол Улсын Их Хурлын гишүүнээр 1996-2000, 2004-2008, 2008-2012 онуудад гурван удаа сонгогдож байсан бөгөөд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, Эрүүл мэндийн сайд аар 2008-2012, 2016 онуудад томилогдон ажилласан. УИХ-ын даргын ахлах зөвлөх, Эрүүл мэнд спортын яамны төрийн нарийн бичгийн дарга гэх мэт хариуцлагатай албан тушаал хашиж байсан.

Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →